Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуурч, мансуурсан үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл Э.Тэмүүлэн нарыг өчигдөр 22:00 цагт суллаж, хилийн хориг тавих шийдвэр гарсан билээ. Тухайн шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн гаргасан юм. Үүнд иргэд олон нийтийн зүгээс мөнгөтэй айлын хүүхдүүдэд хууль үйлчилдэггүй энгийн иргэндээ эр баяраа гаргадаг хэмээн хууль шүүхийн байгууллагыг шүүмжлээд байгаа. Мөн хохирогч хүүгийн аав өөрийн цахим хаягаараа дамжуулан Эрх мэдэлтэй, мөнгөтэй нь дээрэлхэнэ, итгэл найдвар гэж бодож байсан шүүх нь дээрэлхэнэ хөөрхөн үү. Зодуулаал байж байх уу хэмээн бичсэн. Тэгвэл энэхүү асуудалд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс дараах мэдэгдлийг гаргажээ.