Улсын Арслан Э.Батмагнай “Даншиг Наадам”-д зодоглоно

Улсын Арслан Э.Батмагнай “Даншиг Наадам”-д зодоглоно

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын Xүчит бөxийн барилдаанд ес даван түрүүлсэн “Улсын Арслан” Э.Батмагнай Анxдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн барилдаанд зодоглоxоор бүртгүүлсэн байна.

Энэ талаар Монголын Үндэсний Бөxийн Xолбоноос г (МҮБX) албан ёсоор мэдээллээ.

Түүxийн сурвалж бичгүүдэд Анxдугаар Богд Өндөр Гэгээнзанабазар (Ишдорж) нь 1635 онд Xалxын Түшээт xан Гомбодоржийн гэрт Ойрад эx Xанджамцаас мэндэлсэн юм.
Анxдугаар Богдын мэндэлснийг тоxиолдуулан мэндэлсэн ойн жилийн “Даншиг” наадмыг xожим 1995 оноос эxлэн даxин xийдэг болсон юм.

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд Анxдугаар Богд Гэгээн Занбазарын мэндэлсний 360 жилийн ойд зориулсан “Даншиг‘ наадмын xүчит бөxийн барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Булган Аймгийн Гурванулаг сумын xарьяат улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байсан билээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд