Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.23/ 11:00 цагийн байдлаар 24 түймэртэй байгаагаас 5 түймрийг цурамд оруулж, 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 311 хүн, 24 автомашин нийт 591 хүн, 36 автомашинтайгаар ажиллаж байна.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 5 түймрийг цурамд оруулж,  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-8, Мандал суманд-5, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлын зохион байгуулж байна. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд