Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 854 984 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн 1
7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/ 3
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ 41
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ 495
4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ 4883
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ 48584
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Баянзүрх дүүрэг 26%, Налайх дүүрэг +23%, Хан-Уул дүүрэг +22%, Булган аймаг +17%, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг +15% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.