З.Шинэчагтага

З.Шинэчагтага "ONE Championship" холбооноос хасагджээ

Азийн холимог тулааны "One Championship" холбооноос таван тамирчин хасагдсан талаар Тайландын "Bangkok Post" сонин мэдээлжээ.
Нэгэн цагт холбооны аваргын бүс эзэмшиж байсан Даньел Келли болон Мэн Бо, З.Шинэчагтага, Хей Вэй болон Антонио Маммарела нарыг бүрэлдэхүүнээс албан ёсоор хассан байна.
Гэхдээ холбооны зүгээс энэ талаар албан тайлбар хийгээгүй гэдгийг тус сонин онцолжээ.
Өдгөө 28 настай З.Шинэчагтага энэ сарын эхээр "One Fight Night 33" тулаанаар Жанло Марк Сангаод дийлдсэн юм. 2019 онд анхны тулаанаа хийж байсан З.Шинэчагтага энэ хугацаанд 5 ялж, 4 хожигдсон үзүүлэлттэйгээр холбоог орхиж байна.
Манай тулаанч эхний дөрвөн тулаандаа ялсан ч сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь дийлдсэн байна. Хамгийн сүүлд 2023 онд БНХАУ-ын Руй Ченийг ялсан юм. Үүнээс хойш хоёр дараалан ялагджээ.

Эх сурвалж: Bangkok Post



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд