Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэв.
Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний нэг ор хоногийн зардлыг 40.0 мян.төгрөгөөр нэмэгдүүлснээр даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх ач холбогдолтой юм.
Энэхүү шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.