15 НАСТАЙ А.МИШЭЭЛ УЛААНБААТАРЫН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

15 НАСТАЙ А.МИШЭЭЛ УЛААНБААТАРЫН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хуваалцах Жиргэх

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон 15 настай залуу бөх Алтаншагайн Мишээл нутгийн дэвжээн дээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Германы бөх, Европын нээлттэй тэмцээний хошой аварга Сара Иштийг торгуулиар ялсан юм.

Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд улсынхаа нэрийг олонтаа гаргасан М.Уранцэцэг, Б.Баасанхүү нарын орыг залгах ирээдүйтэй бөх төрөн гарч буйг А.Мишээл энэхүү амжилтаараа нотлон харуулж байна.

Анхны олон улсын тэмцээндээ ороод хүчтэй, туршлагатай бөхчүүдийг буулган авсаар медалийн болзол хангасан А.Мишээлдээ баяр хүргэж, цаашдын замналд нь амжилт хүсье!



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд