Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2026 оны төсвийн төслийн хүрээнд тойргийн гишүүдэд төсвөөс 15 тэрбум хүртэлх төгрөг хуваарилах асуудлаар Сангийн сайд Ц.Жавхлан мэдээлэл хийлээ
Тэрээр, Монгол Улсын 2026 оны төсвийг төлөвлөх процесс эд явж байна. Тухайн жилийн төсвийг төлөвлөх процесс өмнөх жилийн төсөв батлагдангуут эхэлдэг. Тийм учраас жил бүрийн 6-р сарын 1-ээс дараа жилийн төсвийн төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталдаг. Үүнээс цааш яамдууд ийм хязгаар дотор багтааж ирэх жилийнхээ төсвийг батална гэх тоогоо авдаг. Дараа нь 7-р сарын 25 дотор яамдууд өөрсдийн урсгал зардал, жилийн төлөвлөлт, мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, төсвийн шаардлагын хүрээнд биелж байгаа гэх зэргээр саналаа ирүүлдэг.
Ингээд яамдуудаас ирсэн төсвийн саналуудыг нэгтгэж, боловсруулж, бодлогын хүрээнд хооронд нь угсрах шаардлагатай. 8-р сарын 15нд Засгийн газарт нэгдсэн байдлаар танилцуулдаг. Дараа нь 9-р сарын 1 хүртэл хэлэлцээд өргөн барих цагалбартай. Хэдий амралтын үе таарч байгаа ч төсвөө өргөн барихаар ажиллаж байна.