Төрхурахын аманд  Форд маркын машинтай иргэн  автомашинаа угаасан зөрчил гаргажээ

Төрхурахын аманд Форд маркын машинтай иргэн автомашинаа угаасан зөрчил гаргажээ

Хуваалцах Жиргэх

2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Төрхурахын аманд 2209 УКК улсын дугаартай Форд маркын машинтай иргэн Д овогтой Н автомашинаа угаасан зөрчил гаргажээ. Энэ үйлдэл нь

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.6-д хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт,

Зөрчлийн тухай хуулийн 7.16 зүйл, 7.17-р зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн хэрэг юм.

Зарим нэг хуулиа мэддэггүй юм гэхэд ёс заншлаа мэдэхгүй, мэдсээр байж үл хүндэтгэдэг хариуцлагагүй иргэд байна.

Монголчууд бид уул усаа хайрлан хамгаалдаг нандин сайхан ёс заншилтай билээ. Жишээ нь:

- Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.

- Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм худгийн усанд сүү цагаан идээ, цус, үнс нурам зэргийг хийх, дусаахыг хориглодог.

- Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.

- Булаг, шанд, рашааны эхэнд айл буухыг хоргилно.

- Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэдэг

- Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.

- Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөнддөггүй.

- Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд бие засах, нус цэр хаяхыг цээрлэнэ.

- Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.

- Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.

- Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.

- Үнс, хог, угаадасыг гол булгийн эхэнд асгадаггүй.

Эх сурвалж : Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд