ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Киевийн дэглэмийг нүдээр харахыг уриалав

ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Киевийн дэглэмийг нүдээр харахыг уриалав

Хуваалцах Жиргэх

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга дэлхийн өнцөг булан бүрийн парламентын гишүүдийг Донбасст хүрэлцэн ирж, Киевийн дэглэмийн гэмт хэргийг нүдээр харахыг уриаллаа.

Валентина Матвиенко Женевт болж байгаа Эмэгтэй парламентын гишүүдийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын парламентын дарга Маркета Пекарова Адамовагийн өдөөн хатгасан мэдэгдлийн хариуд ингэж мэдэгджээ.

"Би та бүхнийг үргэлж үнэнч байж, бие биедээ үнэнийг хэлж, дүгнэлт хийхдээ баримтад тулгуурлаж, ОХУ-ын эсрэг зарласан мэдээллийн дайны хүрээнд явуулж буй Оросын эсрэг худал мэдээллийг сохроор даган, давтаж ярихгүй байхыг уриалж байна.

Үнэн хэрэгтээ Украины мөргөлдөөн нь 2014 онд хэд хэдэн улс орны оролцоотойгоор гарсан үндсэн хуулийн эсрэг төрийн цуст эргэлтийн дараа үүссэн.

Чухам үүний дараа нацистууд засгийн эрхэнд гарч, Украинд орос хэлийг хориглож, бусад олон арга хэмжээнүүдийг авсан.

2014 оноос хойш 8 жилийн турш Украины дотоод мөргөлдөөнийг Минскийн хэлэлцээрийн хүрээнд энхийн болон дипломат аргаар шийдвэрлэхийг олон улсын яриа хэлэлцээний тавцангуудаар уриалж ирсэн улс нь Орос улс юм.

Үүний оронд Киевийн дэглэм 8 жилийн турш Донбасс, Новороссия зэрэг энх амгалан байсан суурин газруудыг галлаж, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүлийг алан хядсаар ирсэн. Энэ хугацаанд 14 мянган хүн амь үрэгджээ.

Донбасст ирж алагдсан хүүхдүүдийн дурсгалд зориулсан Сахиусан тэнгэрүүдийн өргөн чөлөөг хараарай.

Цус урсгаж, энгийн иргэдийг хөнөөж буй уг явдлыг зогсоохын тулд Орос хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болсон.

Долоодугаар сарын 27-ны өдөр Донбасс дахь дайны хохирогч болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо.

Би та бүхнийг нүд нүд рүүгээ харж, хуурамч мэдээлэлд бус баримтад тулгуурлан үнэнийг хэлэхийг үргэлж уриалсаар байх болно" хэмээн Холбооны Зөвлөлийн дарга уриалав.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд