Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 30 гишүүнтэй, хоёр дэд хороотой ажиллана

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 30 гишүүнтэй, хоёр дэд хороотой ажиллана

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.

Долоодугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулиар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог байгуулахаар тусгасан.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог 30 гишүүнтэй байгуулжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд