Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025 оны 07 дугаар сарын 29-ны өдөр амрагч иргэн могойд хатгуулсан тохиолдол гарч яаралтай дуудлагаар Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдлээ. Иймд амрагч, аялагч та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бамбай хоншоорт могой нь #Монгол орны #Ховд, #Архангай, #Өмнөговь, #Дорноговийн нутгаар элбэг тархацтай, хортой могой юм. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг, 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай.
Хөвсгөлийн БЦГ-ын Жанхай орчимд анх удаа үзэгдэж байгаа бөгөөд ихэвчлэн иргэд, амрагчдын автомашины мотор болон тээшээр дамжин зөөвөрлөгддөг байна.
Иймд иргэд, амрагч, аялагч та бүхэн:
Ой мод, бут сөөг асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
Өндөр өвс, буттай газраар явахаас зайлсхийх
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
Гадаа хоноглох бол майхныг газар дээр сайн шалгаж байршуулах
Могойтой таарсан тохиолдолд:
Огт хүрч болохгүй
Аль болох чимээгүй холдох
Могойг цочоох, уурлуулах үйлдэл хийхгүй байх
Хамгаалалтын захиргааны 8839-0405 дугаарын утсанд холбогдож мэдээллэх, байгаль хамгаалагчийг очтол байршлийг орхилгүй харж байхыг та бүхэндээ сануулж байна.
Хэрвээ хатгуулсан бол яаралтай ойролцоох эмнэлэгт очих, хөдөлгөөнийг хорих, чиг тавьж боох зэргийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.