"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ САРД 53,4 САЯ АМ.ДОЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 896 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖААЛЖЭЭ

Хуваалцах Жиргэх

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалжээ. Үүнд:

1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,

2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,

3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,

4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард 15 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 53,4 сая ам.долларын үнэлгээтэй 896 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд