Ц.Эрдэмбилэг: ЭХЛЭЭД Х.НЯМБААТАРЫН ХАЙРТАЙ ДҮҮ НЬ БОЛОХ ЁСТОЙ БАЙЖ

Ц.Эрдэмбилэг: ЭХЛЭЭД Х.НЯМБААТАРЫН ХАЙРТАЙ ДҮҮ НЬ БОЛОХ ЁСТОЙ БАЙЖ

Хуваалцах Жиргэх

“Нааново грин энержи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг хогоос эрчим гаргах төсөл, хотын дарга Х.Нямбаатар Хятад компаниудын давуу эрх олгосон асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Улаанбаатар хотын хогийн менежментийн асуудлыг шийдэх энэхүү төслийн хөгжүүлэлт 2018 онд “Нааново грин энержи Монголиа” ХХК үүсгэн байгуулагдсанаар эхэлсэн аж. Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдаж, холбогдох бүх зөвшөөрлийг төрийн байгууллагаас авсан боловч Нийслэлийн удирдлагууд сонгон шалгаруулалтаас хассан тухай тэрбээр ийнхүү ярилаа.

“Нааново грин энержи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг "Бид 2022 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл гардаж авсан. Дараа нь эрчим хүчний төв шугамд хэдэн төгрөгийн үнэтэй эрчим хүч нийлүүлэх тарифаа батлуулсан. Хамгийн сүүлд эрчим хүч худалдан авах гэрээг Диспетчерийн үндэсний төвтэй 2024 онд зурсан билээ.

Ийнхүү энэ төслийг хэрэгжүүлэх түвшинд бэлэн болгосон юм.Тэр үед нийслэлийн орлогчоор П.Сайнзориг, О.Номинчимэг нар байсан бөгөөд 2024 оныЭдийн засгийн форумоор хамтын ажиллагааны санамж бичиг зурсан. Энэ үед манайтөслийг хаяхгүй юм байна гэж ойлгосон.

Гэтэл нийслэлийн захиргаа маань энэ төслийг манайх Морины давааны газар дээр хэрэгжүүлнэ гэсэн.2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн бүх удирдлага шинэчлэгдээд энэ төслийгТөр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар явуулахаар болж, өөр процесс руу орсон.

2025оны эхээр Нийслэлийн засаг даргын түвшинд Хятадад том арга хэмжээ болсон. Үүнээс хойш Хятадын компаниуд Монголд ирж, энэ төслийг хэрэгжүүлэх яриа сонсогдож эхэлсэн. Ийнхүү 2025 оны эхний улиралд сонгон шалгаруулалтын мэдээ цацагдлаа. Бид гайхсан байдалтай хүлээн авч, процессыг судлахаар бэлдэж эхэллээ.

Сонгон шалгаруулалтад Монголын хоёр, Хятадын хоёр компани саналаа өгөхөөр болсон ч Монголын нэг компани тодорхой шалтгааны улмаас саналаа өгөөгүй. Гэтэл амралтын өдөр төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж, Даваа гараг буюу долоодугаар сарын 21-нд биднийг хэлэлцүүлэг байдлаар дуудаад сонгон шалгаруулалтаас хассан.

Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайгийн хэлж буйгаар манай компани журамд нийцсэн материал бүрдүүлээгүй гээд, үүнийгээ маш олон хэвлэл мэдээллээр цацсан. Долоон жил хөгжүүлсэн атлаа үнэ тарифын санал, төлөвлөгөөгөө тодорхой болгоогүй байна гэж байх уу.

Эрчим хүчний хороогоор бүх зүйлээ батлуулсан атал биднийг Нийслэлийн сонгон шалгаруулалтын журмын форматад нийцээгүй гээд хасчихсан. Зохих байгууллагад гомдлоо гаргачихсан байгаа" гэв.

"НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХЯТАДЫН СТАНДАРТЫГ БАРЬЖ ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛСАН УЧРААС ОЛОН УЛСЫН ЯМАР Ч КОМПАНИ ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ"

Үргэлжлүүлэн Хятад компаниудын эрх ашиг, давуу байдлын талаар тэрбээр "Нийслэлийн удирдлагууд Хятадын компаниудын эсрэг хар технологи явж байсан гэсэн. Энэ бол үзэл бодол бишнийгэмд болж буй баримт. Манай компанийн зөвлөх инженерүүд Японы стандартаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Нийслэлийн зүгээс Хятадын стандартыг сонгон шалгаруулалт дээр тавьсан учраас манай зөвлөх инженерүүд ажиллах боломжгүй гэсэн.

Нийслэлийн удирдлагууд Хятадын стандартыг барьж ТЭЗҮ-ийг боловсруулсан учраас олон улсын ямар ч компани оролцох боломжгүй. Том тендерүүдийн босгыг Монгол компаниуд тэнцэхээргүй өндөр тавьж өгч байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа.

Бид долоон жилийн турш Нийслэлээс сохор зоос ч аваагүй. Сайн ажиллая гэхээр дээрээс нь хаачихдаг. Монгол залуучууд санаачилга гаргаад нэмэр байна уу. Засгийн газрын сайд нар Нийслэлийн түвшинд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол эхлээд Нийслэлийн засагдаргаас зөвшөөрөл аваарай гээд хэлээд өгчихмөөр байна. Тэгвэл би энэ олон бичиг баримт бүрдүүлэхгүйгээр эхлээд Х.Нямбаатарын хайртай дүү болчхоод дараа нь яаманд хандъя. Хуулийнхаа үндэслэлийг тодорхой болгоод өг. Хуулийг хүний төлөө хэрэгжүүлэх сэтгэл байхгүй байна. Манай компанийг хасдаг сонгон шалгаруулалтын хурал дээр танайх 2018 оноос хойш хэрэгжүүлсэн чинь хамаагүй шууд хаслаа гэж хэлээд явуулсан" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд