"Зүрх мартахгүй" төслийн хүрээнд Монгол, Тува, Киргизстан зэрэг улсын 1580 хүүхдэд амьдрал бэлэглэжээ

“Зүрх мартахгүй” төслийг анх 2020 оны 5-р сард зүрхний мэс засалч, “УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан эмч болон Бундан ТББ-ын хамт олон санаачилсан билээ.Энэхүү төслийн зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай, ховор оноштой хүүхдүүдийг Монголдоо оношлон, мэс засал хийх замаар бяцхан зүрхнүүдийг аварч, амьдрал бэлэглэх явдал байв. Төслийн баг Монгол орныг гурав тойрон, нийт 54,600 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 1580 гаруй хүүхдэд зүрхний мэс засал хийж амьдрал бэлэглээд байна.

Эхэндээ 2027 он гэхэд 1000 хүүхдэд мэс засал хийх зорилготой байсан ч 2025 онд зорилгодоо хүрчээ. Төслийн үйл ажиллагаа одоо ч амжилттай үргэлжилж байна!

🌏 Монголчуудын зүрхэнд төдийгүй хилийн чанадаас ч дуу хоолой хүрсэн энэ төслийн хүрээнд:

🇷🇺 Тува – 3 хүүхэд

🇰🇬 Киргизстан – 30 хүүхэд

🇦🇫 Афганистан – 3 хүүхэд

🇧🇹 Бутан – 8 хүүхэд

гэх мэт олон улсын нэн шаардлагатай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ. Энэхүү агуу сэтгэл, мэргэжлийн ур чадвараараа Б.Болдсайхан эмч болон багийнхан бидний бахархал болсоор байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд