ОРОН СУУЦНЫ 1МКВ-ЫН ҮНЭ ДУНДЖААР 3 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА

ОРОН СУУЦНЫ 1МКВ-ЫН ҮНЭ ДУНДЖААР 3 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

Өнөөдрийн байдлаар орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 4.5 сая төгрөгт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2025 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг, татвар, шимтгэл суутгаад 1.6–1.7 сая төгрөгийн цалин авч байна. Үүнийг харгалзан үзвэл, орон сууцны 1 мкв-ын үнэ 2.6–2.8 сарын цалинтай тэнцэж байгаа юм.

Мөн манай улсын орон сууцны үнэ-орлогын харьцаа олон улсын дунджаас 1.32 дахин, зохистой түвшнээс 2.6 дахин өндөр гэсэн судалгааны дүн бий. Иймд зохистой түвшинд хүрэхэд, орлого 2.6 дахин өсөх, эсвэл орон сууцны үнэ 2.6 дахин буурах шаардлагатай болох нь.

 

Эх сурвалж: МИК, СЭЗИС, ҮСХ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд