Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотод тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан Дэлхийн банкны Ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн, Төслийн ахлагч Жэймс Тэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банкны зүгээс 1.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашид буцалтгүй тусламжийн хүрээнд төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон төслийн бэлтгэл ажлыг хангах ажлуудыг хийх талаар талууд харилцан санал солилцлоо.