Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадмын өдрүүдээр буюу 2025 оны 07-р сарын 30-аас 8-р сарын 4-ний хооронд СХД-ын 21-р хороо, Ар гүнтийн зуслангаар 20-25 насны 3-4 бүлэг этгээдүүд хэд хэдэн айлын орон гэрт цонх хаглан нэвтрэн орж их хэмжээний цахилгаан бараа, үнэт эдлэл, компютер, хулгайлж, гэр орныг сүйтгэжээ.
Түүнчлэн бусдын авто машин, 4 дугуйт тээврийн хэрэгслийг хулгайлж архидан согтуурсан ноцтой үйлдэл гарсныг СХД-ын Цагдаагийн 1-р хэлтэс шуурхай илрүүлэхээр ажиллаж байна.
Холбогдогч этгээдүүд нь тухайн орчимд амьдардаг байж болзошгүй бөгөөд удаа дараагийн олон хулгайн үйлдэлд хамааралтай байх магадлалтай байх тул иргэд тухайн Ар гүнт хэсэгт аливаа гэмт хэргийн хохирогч болсон, эд зүйлсээ алдсан, орон гэрт нь хулгай орсон бол шуурхай СХД-ын Цагдаагийн 1-р хэлтэст хандаж, гомдол мэдээллээ хүргүүлнэ үү.