Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр “Аавуудын өдөр” тохиож байна.
2023 оны байдлаар Монголд 15 089 аав өрх толгойлон амьдарч байна. Энэ нь өрх толгойлсон ээжийг бодвол гурав дахин бага тоо хэдий ч тэр хэмжээний хүүхдүүд хагас өнчин өсөж буй гэсэн үг. Статистик мэдээнээс харахад энэ тоо сүүлийн 20 жилийн судалгаанаас үзэхэд хамгийн бага. 2003 онд 18 мянга байсан бол 2012 онд 30 мянга буюу оргил үедээ хүрчээ. Харин түүнээс хойш аажмаар буурсаар 2023 онд 15 мянга болжээ.
Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:
• Нийт өрхийн тоо: 941 500
• Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн: 17 574
• Гэр бүл цуцлалт: 4 553
• Үрчлэгдсэн хүүхэд: 1 478
• Өрх толгойлсон эх: 66 648
• Өрх толгойлсон эцэг 15 089 байна.