Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хөгжлийн банканд ажиллав. Тэрбээр Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90%-д хүргэсэн байдаг. Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан. Тиймээс энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан. Энэ хүрээнд Хөгжлийн банканд ажиллаж байгаагаа хэлээд дараах үргүүдийг өглөө.
Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.