Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал утааг бууруулах чиглэлд Нийслэлээс гаргаад буй БНХАУ-аас шахмал түлш авч ирэх шийдвэрт цахим хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байна. БНХАУ-аас авч ирэх шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлана. Хүмүүс жаахан даарна байх. Уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлж ялгарах утаа буурч таарна. Үүнийг үр дүн гэж хэлээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбумаар татаас өгнө. Эргээд 5 жил болоод хартал гэр хороололгүй болчих хэдэн их наядын хөрөнгийг түлшинд хийгээд шатаагаад байхгүй болгочихсон, гэр хороолол нь бахь байдгаараа байж л байна.
Тийм учраас УИХ “түлш, зууханд төсөв зарцуулахгүй” гэж тогтоол гаргасан. Би Монгол Улсыг парламентын засаглалтай гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна. Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө,
Энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй.
Мөн асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж дааруулж өвөлжүүлсэн хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье" гэв.