Д.Рэгдэл: Үр ашигтайгаас нь эрэмбэлж дэмжээд, шаардлагагүйг нь танаад явбал улсын төсөвт хангалттай мөнгө бий

Д.Рэгдэл: Үр ашигтайгаас нь эрэмбэлж дэмжээд, шаардлагагүйг нь танаад явбал улсын төсөвт хангалттай мөнгө бий

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосны дагуу салбар бүрийн хэлэлцүүлэг өрнөлөө. 

Үүнээс гадна 18 нас хүрсэн иргэн бүр Е-Mongolia системийг ашиглан ирэх жил ямар асуудлуудыг тэргүүнд тавьж, аль салбарт хөрөнгө оруулах саналаа өгөх боломжийг бий болгосон нь  манай улсын хувьд цоо шинэ үзэгдэл болж байна.

Өнөөдрийн байдлаар Е-Mongolia платформоор саналаа өгсөн иргэдийн тоо 150 мянга давжээ.

Төсвийг салбар бүрээр хэлэлцүүлж, гарсан саналуудыг нэгтгэж хууль зүй, дотоод хэргийн салбарын 2026 оны төсвийн төсөлд тусгах талаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх аж.

Шинжлэх ухааны салбарын төлөөллийн хувьд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: 

Тэрбээр “Технологийн төсвийн асуудлыг ярихын өмнө энэ салбарын зардал улсынхаа төсвийн нэг хувийг эзэлж байж сая улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг зүй тогтолтой. Энэ бол дэлхий даяар тогтсон жишиг” хэмээгээд тодорхой саналуудаа албан бичгээр Сангийн сайдад тавина гэдгээ илэрхийллээ.

Түүний хувьд үр ашиггүй зардал гэдэг нь сумын төвүүдийг засмалаар холбох бол үр ашигтай нь сумын төвүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох хэмээн тайлбарлав.

Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 14 мега төслөө эрэмбэлээд эхнээс нь хэрэгжүүлээд явж байна.

Гэхдээ!

Уг төслүүдийн хэрэгжих байдлынх нь үнэлгээг шинжлэх ухааны салбарын экспертүүд, мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийлгэх ёстой. Ингэснээр хэрэгжих боломжтой, үгүй, эсвэл бүр цаг нь болоогүй байна гэсэн дүгнэлт гарсны дараа Засгийн газар эцэслэн боловсруулаад УИХ-д оруулдаг байх хэрэгтэй гэдгийг онцлов.

Иргэдийн саналыг энэ сарын 14-нийг дуустал 11-11 төв болон И-Монголиа системээр хүлээн авна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд