“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил

“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил

Хуваалцах Жиргэх

Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгддэг.
Иймд иргэд та бүхэн гадны сургуулиудад тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт зар мэдээллийг нягталж албан ёсны хөтөлбөр, компани мөн эсэхийг шалгаж энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг  цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд