АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ  ЗЭЭЛЭЭР 108 СУРГУУЛЬ, 95 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР 108 СУРГУУЛЬ, 95 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Хуваалцах Жиргэх

Боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 108 сургууль, 95 цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих төслийг ажил хэрэг болгох яриа хэлэлцээр хийлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж төслийн ерөнхий тойм, хэрэгцээ шаардлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг жил бүр тогтвортойгоор нэмэхийн тулд үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн хүчин чадлыг 62,880 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,400 ороор нэмэгдүүлэх төлөвлөлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж буй Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийг цэцэрлэг, сургууль барихад чиглүүлэхээр ярилцаж, талууд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр тогтов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд