Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллийг өнөөдөр (2025.08.15) хүлээн авч уулзав.
Энэ үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих, уул уурхайн биржийн хууль, төрийн болон орон нутгийн өмчит компануудын засаглалыг ил тод болгох, тэтгэвэрийн реформ, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны арилжааны талаар олон нийтийн ойлголт, ил тод мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд мэргэжлийн холбооны байр суурийг сонсож, санал солилцлоо.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хувьд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсонд давхар хариуцлага гэж хүлээн авч байгаагаа илэрхийлээд, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлогын хүрээнд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах боломж, бизнесийн орчны хүнд сурталыг бууруулах, төрийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн дуу хоолойг тусгах талаар онцоллоо.
ЭЗХЯ нь зах зээлд хувийн хэвшлийн орон зайг тэлж, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчинг бий болгохыг чухалчилж байна. Энэ хүрээнд мэргэжлийн оролцогчдын санал шийдэл, уялдаа холбоо чухал. Иймд, бодлогын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогчид асуудлаа хамтдаа тодорхойлох, шийдэл дэвшүүлэх ёстойг онцлов.