О.Дашпагам: Улаанбурхан өвчний халдварын индекс хамгийн өндөр. Тиймээс 9-р сарын  1-нээс хичээл эхлэх үед ӨВЧИН НЭМЭГДЭХ эрсдэлтэй

О.Дашпагам: Улаанбурхан өвчний халдварын индекс хамгийн өндөр. Тиймээс 9-р сарын 1-нээс хичээл эхлэх үед ӨВЧИН НЭМЭГДЭХ эрсдэлтэй

Хуваалцах Жиргэх

Улаанбурхан халдварлах чадвар өндөр. Халдвар авсан хүн ханиалгах, найтаах үед агаарт тархдаг. 9-р сарын 1-нээс хичээл эхлэх үед ӨВЧИН НЭМЭГДЭХ эрсдэлтэй. Ялангуяа вакцинд хамрагдаагүй бага насны хүүхэд өвдөх, улмаар хүндрэх эрсдэлтэй юм. Тиймээс улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа.

Тэрбээр, "Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг халдварлалт нь бусад халдварт өвчнөөс илүү байдаг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана.

Энэ халдварт өвчнөөс өмнө нь улаанбурханаар өвдөж байгаагүй, товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй бүх насныхан өвдөх боломжтой. Уг өвчнөөр вакцинд хамрагдаагүй бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Монгол Улсад гашуун туршлага бий. Тухайлбал, 2016 оны маш том дэгдэлтийн үеэр 140 гаруй нас баралт бүртгэгдсэний 92 хувь нь 1-ээс доош насны буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хүндэрч байсан.

Эмнэлзүйн хувьд өндөр халуурах, тууралт /нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт буюу нүүр, хүзүү, чихний араас эхлэн үе шаттайгаар/ гарах шинж тэмдгүүдээр илэрдэг.

Урьдчилан сэргийлэлтийн хувьд, Засгийн газрын тогтоолын энэ вакциныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг товлолт дархлаажуулалтын нэг байдаг. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол дархлаажуулалт юм.

Улаанбурхан, Улаанууд, Гахайн хавдрын (УГУ) эсрэг вакцинд хүүхдийг товлолын дагуу 9 сартайд болон 2 настайд хамруулдаг. Энэ хамрагдалтын хувьд сүүлийн жилүүдэд 95 хувьтай дархлаажуулагдаж байгаа бөгөөд үлдсэн 5 хувь нь өвдөх эрсдэлтэй байгаа.

Тиймээс МУ-ын Засгийн газраас дэгдэлтийн хариу арга хэмжээ болгож, улсын хэмжээнд НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ зохион байгуулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд товлолтын дархлаажуулалтаас хоцорсон, 9 сартай болон 2 настайд товлолт тундаа хамрагдаагүй 10 сартайгаас 15 насны хүүхдүүдийг халдвараас сэргийлж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр нэмэлт тунд хамруулахыг УРИАЛЖ байна.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд товлолт болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдъя." гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд