Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох яам, тамгын газрын мэргэжилтнүүд, сайдууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Дулааны цахилгааны 69 зуухнаас ажиллаж байгаа 27, бэлтгэлд 18 байна. 24 зууханд засвар хийж байгаа. 49 труба генератораас ажилладаг 24, 16 труба генераторт засварын ажил хийгдэж, системийн горимын ажиллагаа хэвийн явагдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт 750 төрлийн ажилд 154.9 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын 486 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 ажилд 185.5 тэрбум төгрөг, нийт 1793 төрлийн ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2025 оны өвлийн оргил ачааллын үе буюу 12 дугаар сард 1800 гвт гарах тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1797 мвт, батарей хуримтлуураар 160 мвт, салхин станцаас 30 мвт, импортоор 300 мвт тус тус хангаж, 113 мвт хүчин чадлыг хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мвт хүчин чадалтай хоёрдугаар станцыг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.