Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.19/ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Г.Занданшатар: Бусад төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг. Онцгой байдлын алба хаагчдынх түүнээс бага байх учиргүй. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, ирэх жилийн төсөвт тусгана.
Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.