Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцсан хорооноос сүүлийн үед маш их эрэлттэй байгаа Лабубу тоглоомыг дуурайлган хийсэн хуурамчийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэдээ анхааруулжээ.
Хуурамч Лабубугийн хэсгүүд хурдан салдаг бөгөөд тэрхүү салсан хэсгүүдийг хүүхэд амандаа хийн залгиж, амьсгалын замыг нь хааж, аюулд хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
“Нэг ч эцэг эх энэ тоглоомыг авахдаа “Миний хүүхэд хахаад сүйд болохгүй” гэж бодох ёсгүй. Хүүхдийн амьсгалын замыг хаах аюултай. Тиймээс хүүхдээ бодоод найдвартай газраас Лабубу тоглоомыг авахыг анхааруулж байна” хэмээн АНУ-ын бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцсан хорооны тэргүүн Питер Фельдман мэдэгджээ.
Мөн жинхэнэ, хуурамч хоёрыг ялгах аргуудаас хэлж өгсөн байна. Хуурамч тоглоомыг илүү тодоор будсан байдаг бөгөөд шүднийх нь тоо буруу байдаг гэнэ. Жинхэнэ тоглоомын шүд нь 9 байдгийг сануулжээ.
Лабубугийн жинхэнэ тоглоом ойролцоогоор 30 ам.доллароор АНУ-д зарагддаг гэнэ. Гэхдээ зарим нэн ховор төрөл нь хэдэн мянган ам.долларын ч үнэ хүрэх тохиолдол гарчээ.
Энэхүү тоглоомыг Хонконг гаралтай Дүн Жиа Шэн бодож олж, бүтээлгэсэн бөгөөд 2019 оноос эхлэн зарим сүлжээ дэлгүүрээр зарж эхэлжээ. Лабубу нь 300 гаруй өөр өөр өнгө, хэлбэр, хэмжээтэйгээр үйдвэрлэгдсэн байдаг.
2024 онд энэ тоглоомыг одод таалж, олон нийтэд толилуулснаар сошиал ертөнцөөр идэвхтэй түгэж, улмаар хамгийн өндөр борлуулалттай тоглоом болоод байгаа билээ.