БНКУ-д бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгагдлаа

БНКУ-д бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгагдлаа

Хуваалцах Жиргэх

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдөл бөглөж илгээнэ үү.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу. 

Боловсролын яам 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд