БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ТОНГСАВАН ФУМВИХАН МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ТОНГСАВАН ФУМВИХАН МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван болон албаны бусад хүмүүс угтав.

Энэхүү айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаас хойш хэрэгжиж буй айлчлал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад, тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд