ЦАГ УУРЫН УЛМААС НИСЛЭГҮҮДЭД ТОДОРХОЙ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ МАГАДЛАЛТАЙГ МЭДЭГДЛЭЭ

ЦАГ УУРЫН УЛМААС НИСЛЭГҮҮДЭД ТОДОРХОЙ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ МАГАДЛАЛТАЙГ МЭДЭГДЛЭЭ

Хуваалцах Жиргэх

МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:

Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье. 

Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд