УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу:

  • Усархаг бороо, үерийн аюултай бүс нутагт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх,
  • Хашаа, байшинд ус орох эрсдэлтэй бүсийг тогтоож, түр хамгаалалт, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,
  • Ажиллагааны Шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах,
  • Шуурхай үед ажиллах алба хаагч, техник хэрэгслийг тодотгох, бэлэн байдлыг хангах чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд