АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3,4 дүгээр ангийн 4208 бүлэгт, 135 мянган суралцагч англи хэлний хөтөлбөрөөр, долоо хоногт 2 цагаар хичээллэнэ. Энэ хүрээнд бага ангийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилготой сургалтуудыг эхлүүлж байна.

Сургалт;

I үе шат - "Сургагч багш бэлтгэх" сургалт 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд,

II үе шат - Аймаг, нийслэлийн англи хэлний багш нарыг бэлтгэх сургалт 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулна.

Нэгдүгээр шатны сургалтад бага ангид англи хэлний хичээл заах шилдэг арга зүйтэй аймаг, нийслэлийн 89 багш, гадаад хэлний 21 мэргэжилтэн хамрагдаж байна.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, нүдний шил ба бичвэр нарын зураг байж магад

13 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд