Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэтхэгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан тус улсын Цаг уурын алба лхагва гарагт аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарлалаа.
Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулсан зөвлөмж гаргаж, хотоос явах болон ирэх нислэгүүд саатсан байна.
Мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн санхүүгийн төв зогсонги байдалд орж, Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, хотын эргэн тойрны газрууд усанд автжээ.
NDTV телевизийн мэдээлснээр, аадар борооны улмаас зургаан хүн амиа алдсан байна.
Цаг уурын албаны мэдээллээр, хотын зарим хэсэгт мягмар гарагийн өглөөний 08:30 цагаас лхагва гарагийн 08:00 цагийн хооронд 200 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Матеран хотод 382.5 мм хур тунадас унасан байна.
Мягмар гарагийн орой ачаалал ихтэй Монорэйлийн хоёр галт тэрэг цахилгаан болон агааржуулалтын систем нь доголдсоны улмаас буудлуудын хооронд гацсан 782 зорчигчийг аварсан байна.
Эх сурвалж: Монцамэ