Э.ОДЗАЯА U20 НАСНЫ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Э.ОДЗАЯА U20 НАСНЫ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ.

Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо.

Нөгөө хүрэл медалийн эзнээр Бразилын Э.Родригес Батиста тодорсон бол Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд