МОНГОЛ–СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ–СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, цаашид Монгол-Солонгосын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтаар сайд Г.Дамдинням хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, ховор металлын судалгааны төвийн ажил 90 хувьтай урагшилж буйг онцлов. Түүнчлэн Эрдэнэтийн уурхайг түшиглэн баригдах зэс хайлуулах үйлдвэрийн олон улсын тендерт Солонгосын компаниуд оролцоно гэж найдаж буйгаа хэлээд, Дарханы төмрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй эхлэхийг дуулгав.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болох зорилгыг дэмжиж, аж үйлдвэрийн төслүүдийг Солонгосын бизнесийн хүрээнд танилцуулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

2025.08.22



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд