Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тухайн жилийн төсвийн нарийвчилсан хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг.
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсан.
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцлийг хангах, батлагдсан төсвийн хүрээнд ажиллахтай холбоотойгоор 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулах хүсэлтийг түр хугацаанд хүлээн авахгүй болсныг мэдэгдье.