Автомашин, цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ

Автомашин, цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ

Хуваалцах Жиргэх

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд