АВТОМАШИНЫХАА ЖОЛООНЫ ХҮРДЭНД ХАВЧУУЛАГДАЖ УХААН АЛДСАН БАЙЖЭЭ

АВТОМАШИНЫХАА ЖОЛООНЫ ХҮРДЭНД ХАВЧУУЛАГДАЖ УХААН АЛДСАН БАЙЖЭЭ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг дөрөвдүгээр хороонд суудлын хоёр автомашин мөргөлдөж нэг нь замын хажуу руу унасан тухай дуудлага наймдугаар сарын 25-ны өдрийн 05:33 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн  “Приус-55” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд