“МАНДАЛ ТУРС” АЯЛАГЧДАА ЗАМЫН ДУНДААС МУРИЖ, МОНГОЛЧУУД ХӨХХОТЫН БУУДАЛД ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙНА

“МАНДАЛ ТУРС” АЯЛАГЧДАА ЗАМЫН ДУНДААС МУРИЖ, МОНГОЛЧУУД ХӨХХОТЫН БУУДАЛД ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

“Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяж яг одоо Монголчууд Хөххотын зочид буудалд буудлын төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар цагдаад шалгагдаж байна.

Энэ удаагийн аялалд хамрагдсан Монголчууд Жижинээс эхлэн хөтөчгүй болж, аяллын компани нь замын унаанд Өвөрмонгол жолоочид хаяж үлдээжээ. Тэр унаагаар Хөх хотод иртэл оройн хоолны мөнгө байхгүй, буудлын мөнгө өгөөгүй гэдгийг мэджээ. Нэмээд жолоочийн мөнгийг ч төлөөгүй гэнэ. Аялагчид буудлаас гарах гэтэл цагдаа нар ирж шалгаж эхэлсэн байна. Зарим аялагчид өөрсдийн зардлаар нутаг буцах гэж унаа хайж, замын унаанд суун явжээ.

Аялалд хамрагдсан хүмүүс төлбөрөө 100 хувь төлөөд аяллын компанидаа муриулж, хүүхэд, хөгшид нийлсэн 28 хүн буудлын үүдэнд цагдаа сэргийлэхтэй зууралдаж байна.

Монголоос гадаад аялалд гарах хүмүүс аяллын компаниа зөв сонгохгүй бол энэ мэт тохиолдлууд гарсаар байна.

Яг одоо “Мандал турс” компани энэ асуудлаа шийдэж өгөхийг аялагчид хүслээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд