Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 08 дугаар сарын 21-ний тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Хандсүрэнг томиллоо.
Б.Хандсүрэн нь Анагаах ухааны магистр
МУ-ын Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессорХүүхдийн сэргээн засахын эмч мэргэжилтэй.
Боловсрол:
2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль бакалавр
2009 онд ЭМШУИС Анагаах ухааны магистр
2010 онд Сэргээн засахын эмч
2020 онд Хүүхдийн сэргээн засахын эмч
2022 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
2010 -2015 онд Сэргээн засалтын үндэсний төвд Сэргээн засахын эмч
2015-2019 онд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга
2019-2025оны 01 сарын хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд Тасгийн эрхлэгч
2025 оны 02 дугаар сараас өдийг хүртэл Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлгийн Ерөнхий эмчээр тус тус ажиллаж байна.
Мөн Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.