10 настай хүүхэд өндрөөс унаж амиа алджээ

10 настай хүүхэд өндрөөс унаж амиа алджээ

2025 оны наймдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт 10 настай хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Өнгөрсөн долоо хоногт мөн бага насны хоёр  хүүхэд харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж амиа алдсан байна. 2025 оны эхний найман сарын байдлаар бага насны хүүхэд өндрөөс унаж нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүүхдүүд 5-13 насныхан байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд