Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтерийг цэгцлэх үүрэг өгсөн. Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтерийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг цаашид шийдэх юм.
Өнөөдрөөс эхэлж иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтерийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой боллоо.
- Бага тойруугийн гудамж ("Зоос гоёл"-оос GS25 хүртэл) 218ш
- Сүхбаатарын Талбайн автобусны буудал 75ш
- Central Tower(талбайн зүүн талд) 40ш
- Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш
- Тусгаар тогтнолын ордон 40ш
- Соёлын төв өргөөний хойд талд 16ш
- Улаанбаатар Зочид буудал 18ш
- МУБИС-ийн автобусны буудлын хойд талд "Петровис" барилга 40ш
- ШУТИС-ийн 1-р байрны баруун талд 28ш
- МУБИС-ийн 4-р байрны баруун талд 46 ш
- Хаан банкны баруун талд 15ш
- IT park урд талд 30ш
- Гадаад харилцааны яам 9ш
- Novotel уулзварын урд талд 50ш
- "МУИС-2-ын урд CU 17ш
- Цэцэг Төвийн баруун тал 30ш
- Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байна. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлэх юм.