Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томоохон гол мөрний ай сав газраар үер усны аюул гарч болзошгүй байгаа тул Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тухайлбал, Сэлэнгэ /Хялгант тосгон, Зүүнбүрэн сум/, Туул Лүн сум орчимд усны түвшин өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна. Өнөөдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол Лүн сум орчимд 35 см орчим тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.