Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын "Хуа Зи Технологи" ХХК болон "Хуа Ши Энержи Индастри" ХХК-ийн түншлэл шалгарч, өнөөдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус түншлэл нь 70 гаруй орны дэд бүтцийн төсөлд оролцсон, 30 жилийн туршлагатай.
Энэ талаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “2009 оноос яригдаж 15 гаруй жил хүлээгдсэн төсөл өнөөдөр бодит ажил хэрэг болоход ойртон ирлээ. Нийслэлийн Засаг даргын А/1082 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээний хэлэлцээр амжилттай хийлээ. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн суурь хоёр дэд бүтцийн барилга байгууламж нь
- 24 МВт хүчин чадалтай, жилд 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян Г.кал дулааны эрчим хүч үйлдвэрлэх дулааны цахилгаан станц,
- Хоногт 6700 метр.куб хүчин чадалтай ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж юм.
Иж бүрэн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх EPC+F нөхцөлтэй тендерийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын түншлэл шалгарсан бөгөөд ирэх оны эхний улиралд барилга угсралтын ажил эхэлж, 2027 онд дуусна” гэв.