Сэрэмжлүүлэг: Маргааш буюу 28-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжилно уу

Сэрэмжлүүлэг: Маргааш буюу 28-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжилно уу

Малчид, иргэд, хадланчдын анхааралд:

Маргааш буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 08-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

2025 оны 08-р сарын 29-нөөс 09-р сарын 02-ныг хүртэлх

Цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн айгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи 31, 9-р сарын 01-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд