Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав
Энэ үеэр Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар хуулийн дагуу бүртгэлтэй байгаа Ашигт малтмалын нийт ашиглалтын 1768, хайгуулын 973 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр гэсэн статистик бидэнд байдаг. 1768 ашиглалтын тусгай зөвшөөрөл бол нийт газар нутгийн 1.3 хувь, хайгуулын 973 зөвшөөрөл нийт газар нутгийн 3.1 хувь дээр байгаа. Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай болон бусад хууль тогтоомжоор нөөцөд авагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрууд байдаг. Үлдсэн 20 хувь дээр ашигт малтмалын хайгуулын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой. Монгол Улсын газар нутагт олгогдсон байгаа тусгай зөвшөөрлүүдийн хувьд улсын хэмжээний тооллогоо явуулна. Энэ хугацаанд ашиглаж байсан бол ашигт малтмалын нөөц ашигласан татварыг хэрхэн төлж байсан бэ. Ямар хэмжээний орлогыг улсад оруулж байсан гэдэг дээр ажиллах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын хуралдаанд оруулж, батлагдлаа. Ажлын хэсгийг миний бие ахална. Энэхүү ажлын хүрээнд лицензын хөдөлгөөнд ямар хүмүүс оролцоотой байдаг, хайгуулын лиценз хэрхэн явж уурхай болдог, ямар үйл явдал энэ дундуур явсан байдаг, олонд танигдсан олон орд газрууд ямар нөхцөл байдалтай байдгийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж харья. Үүний үр дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шударга хувиарлагдаж байна уу. Уул уурхайн салбар бол тун бага асуудал тарьдаг, олж ирдэг салбар. Энэ салбарын олж ирсэн мөнгө хэрхэн хувиарлагдаж байна вэ гэдгээс л хамгийн том асуудал эхэлж байдаг. Монгол Улсад орж ирж байгаа 100 доллар болгоны 95 ийг нь уул уурхайн салбар оруулж ирж байгаа. Цалин, тэтгэвэр, сургууль, эмнэлэг, зам, цахилгаан гээд энэ бүх зардлын дийлэнхийг энэ салбар оруулж ирдэг. Харамсалтай нь энэ салбарт хамгийн муу нэрийг авчирч наадаг" гэв.