Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Тус үйлчлүүлэгчийн хувьд нүд, эрүү нүүрний болон нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр өдгөө ГССҮТ-д шилжүүлэн эмчилж буй юм.