ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН 9 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН 9 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

Хуваалцах Жиргэх

Гэмт хэрэгтнүүд цахим орчинд олны танил нэр бүхий хүмүүсийн дуу болон дүрсний бичлэгийг бодит мэтээр бүтээж ашигтай санал тавих, их хэмжээний мөнгө олно зэргээр иргэдийг хууран мэхэлж, интернэт банк, хувийн мэдээллийг нь авах, их хэмжээний мөнгөн хохирол учруулах залилах гэмт хэргийг үйлдэж байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэгтэй холбоотой нийт 1589 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба 1158 дуудлагын 8 тэрбум 808 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн 310 иргэний 2 тэрбум төгрөгийг бүрэн нөхөн төлүүлсэн байна.

Иймд иргэн та хуурамч холбоос линк дээр дарснаар интернэт банк, хувийн мэдээллүүд цахим хаягаа алдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд